Шав тавих ёслолын үйл ажиллагаа амжилттай боллоо



Өнөөдөр буюу 2021.06.14-ний билэгт сайн өдөр “ДЦС-2” ТӨХК-ийн Хурлын заал, цайны газрын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Манай станцын хашаанд шинээр баригдах “Хурлын заал, цайны газар”-ын барилгыг “Титан тауэр Констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ. Гүйцэтгэгч байгууллага болон манай компанийн удирдлагууд шав тавих ёслол үйлдэж цайны идээ, сүүн цацал, идээ будааны дээжээ өргөж хүндэтгэл үзүүллээ. Компанийн хамт олон тохилог, үзэмжтэй сайхан заалтай болох ерөөл дэвшүүлье ээ.