(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 155-160тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 780-800тн/ц, даралт 8.5/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 15тн/ц-тай ажиллаж байна
Дулааны цахилгаан станц 2
2021-11-16 1610 үзсэн
Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого улс орон даяар эхэллээ.

 

Статистикийн тухай хуульд заасны дагуу энэхүү тооллогыг таван жил тутам зохион байгуулдаг.

Иймд тооллогын эдийн засгийн ач холбогдол, хамрах хүрээ, явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө.

  • Тооллогод 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага мөн хувиараа хөдөлмөр  эрхлэгчид хамрагдана.
  • Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэлгүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллагуудыг хамруулна хэмээн ҮСХ- ноос онцлов.
  • Аж ахуйн нэгж байгууллагууд Toollogo.1212.mn веб хуудас руу etax.mta.mn буюу Татварын мэдээллийн сан руу нэвтрэх эрхээрээ нэвтэрч тооллогодоо хамрагдана. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд, 

     

    1. Татварын мэдээллийн санд бүртгэлтэй бол нэвтрэх эрхээрээ орно.
    2. Татварын мэдээллийн санд бүртгэлгүй бол E-Mongolia системд бүртгэлтэй эрхээрээ нэвтрэх боломжтой.-