(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 155-160тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 780-800тн/ц, даралт 8.5/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 15тн/ц-тай ажиллаж байна
Дулааны цахилгаан станц 2
2019-03-07 1732 үзсэн
Компаниийн нийт эмэгтэйчүүддээ зориулж баярын өдөрлөгийг зохион байгууллаа

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Залуучуудын хэсгээс нийт эмэгтэйчүүддээ зориулан баярын үйл ажиллагааг зохион байгууллаа. Өдөрлөгөөр Ээждээ захидал бичих уралдааныг зарлаж шилдэгүүдээ тодруулан шилдэгээр Зуухан цехийн багерийн машинч Г.Жавзандулам, ТДЦ-ийн дамжлагын машинч Ц.Нямаараг, ЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Алтантуяа нар шалгарав. Мөн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс доорх нэр бүхий хүмүүсийг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, дурсгалын тэмдэгээр шагналаа. Үүнд:

Хүндэт тэмдгээр ТДЦ-ийн дамжлагын машинч Л.Гэрэлчимэг, СБХ-ийн материалын нярав Р.Оюунгэрэл, Турбин-Хими цехийн химийн ээлжийн лаборант Д.Отгонцэцэг,

Дурсгалын тэмдгээр ЦДХХА цехийн үйлдвэрийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан Б.Даваамаа, Зуухан цехийн үйлдвэрийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан Д.Учирал нар

Баярын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт хамт олондоо баяр хүргэж ажлын амжилт хүсье.