(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 155-160тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 780-800тн/ц, даралт 8.5/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 15тн/ц-тай ажиллаж байна
Дулааны цахилгаан станц 2
2019-05-09 1597 үзсэн
Туршлага судаллаа

       Цахилгаан-ДХХА цехийн ДХХА хэсгийн ажилтанууд 2019.05.09-ний өдөр Дарханы дулааны цахилгаан станцын ДХХА цехийн мэргэжил нэгт нөхдүүдийн хийж хэрэгжүүлж байгаа шинэчлэл өөрчлөлтийн ажлууд мөн түүнчлэн Дархан ДЦС ийн нэрийн хуудас болоод байгаа бүтээмжийн арга хэрэгслүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн туршлага, ХАБЭА-г сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцах 1 өдрийн танилцах сургалтыг зохион байгууллаа.

Сүүлийн үед аль ч станц байгууллагад хурдтай шинэчлэл өөрчлөлт хийгдэж буй тоноглол бол хэмжүүр, автоматик, реле хамгаалалт, удидлагын систем, цахилгаан тоноглолын сайжруулалт өөрчлөлт, тэдгээрт ашиглагдаж буй тоног төхөөрөмж сэлбэг материалын сонголтын асуудал байдаг. Үүнийг газар дээр нь очиж бусад байгууллагаар туршлага судлаж алдаа оноогоо дүгнэх нь бидний бас нэг ажил байлаа.