Явган аялал 2019 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө



2019 оны 9-р сарын 7-ны өдөр компанийн ажилтан албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, байгальтай зөв харьцах, баг хамт олны эв нэгдэл, уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор Явган аяллыг зохион байгууллаа. Аялалд 5 нэгжийн 5 баг тамирчид, хөгжөөн дэмжигчид 5 км-ийн алхалт хийж “Хар усан тохой”-д хүрч уулын оргил булаалдах, луужин ашиглаж нуувч илрүүлэх, луужин ашиглаж газрын зураг дээр байршил /градус/ зай тодорхойлох, хөгжилтэй буухиа, багийн ахлагч нарын дундах тэмцээн, үүргэвчний үзлэг, хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулав. Баг, тамирчдын дундах тэмцээнд:

1-р байр Турбин хими цех

2-р байр Зуухан цех

3-р байр Түлш дамжуулах цехийн баг тамирчид тус тус байр эзлэв.

Хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээнд:

1-р байр Зуухан цех

2-р байр Цах ДХХА цехийн хөгжөөн дэмжигчид тус тус байр эзлэв.