(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 178-182тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 880-900тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 116/59 градус, нэмэлт усны зарцуулалт 20тн/ц-тай ажиллаж байна
Дулааны цахилгаан станц 2
2020-10-17 1618 үзсэн
КОМПАНИЙН АХМАДУУДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН

Компанийн ахмадуудын дундах Ширээний теннис, Биллиардны аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж өндөрлөлөө.

Ширээний теннисний тэмцээнд нийт 13 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж уралдсанаас:

Эмэгтэй төрөлд:

1-р байранд Б.Энхжаргал /ТДЦ/,

2-р байранд Б.Даваасүрэн / ТХЦ/ ,

3-р байранд Б.Алтанцэцэг /ТХЦ/

Эрэгтэй төрөлд:

1-р байранд Б.Нацагдорж /Захиргаа/

2-р байранд Д.Ёндон /Цах ДХХА цех/

3-р байранд С.Батмөнх /Захиргаа/ нар тус тус шалгарлаа.

Биллиардны тэмцээнд 5 тамирчин авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж

1-р байранд Б.Нацагдорж /Захиргаа/

2-р байранд Ё.Сүхбаатар /Захиргаа/

3-р байранд Г.Болдбаатар /Зуухан цех / нар тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон тамирчдадаа баяр хүргэе.