ӨНДӨР НАСТАН Д.ЯДМААД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ



2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “ДЦС-2” ТӨХК-ийн түүхт 60 жилийн ой, Ахмадын өдрийг тохиолдуулан компанийн өндөр настан Д.Ядмааг хүлээн авч, эх орондоо илч гэрэл түгээх үйлсээ нэр төртэй биелүүлж, 60 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн хувь нэмрийг нь үнэлж тус станцын “Ууган ажилтан”-аар  өргөмжилж, хүндэтгэл үзүүлэв.

Д.Ядмаа нь 1961 онд анх Толгойтын цахилгаан станц ашиглалтад ороход Аж үйлдвэрийн комбинатын 2-р ээлжийн курсийг төгсөж, КИП Автоматикийн ээлжийн слесариар ажлын гараагаа эхэлж, 1968 онд Түлш дамжуулах цехэд шилжин ажилласан ба манай байгууллагад нийт 34 жил тасралтгүй хөдөлмөрлөж, 1995 онд гавьяаныхаа амралтад суусан байна.