Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа



Тус компани нь Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, Эрчим хүчний политехник коллежтэй Эрчим хүчний үйлдвэрлэл, түүний материаллаг бааз дээр тулгуурлан чадамжид суурилсан сургалт-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах гэрээг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгууллаа. Гэрээ хэлэлцээрт тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү тэргүүтэй удирдлагууд, Уул уурхай, Эрчим хүчний политехник коллежийг төлөөлж Захирал Д.Чадраабал тэргүүтэй төлөөлөгчид тус тус оролцлоо.