Сургалт үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх ажлын хүрээнд Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн захирал Б. Бат-Эрдэнэ нар 2022 оны 4-р сарын 29-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр тал идэвх санаачилга гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.