Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан тус компанийн өндөр настан Пунцагийн Цэрэннадмид "Аж үйлдвэрийн гавъяат ажилтан" цол тэмдгээр шагнагдлаа. П.Цэрэннадмид нь 1991-2005 онуудад тус станцын даргаар хамгийн олон жил ажиллаж байсан бөгөөд Монгол улсын гал голомт Эрчим хүчний салбарт тасралтгүй 53 жил ажиллахдаа салбарын материал, техникийг баазыг бэхжүүлэх, цахилгаан эрчим хүчээр хангах үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, салбартаа тэргүүний техник технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин, нарийн мэргэшлийн ажилчдыг сургаж бэлтгэх, түлш эрчим хүч хэмнэх, эрчим хүчний найдвартай үр ашигтай, аюулгүй ажиллагааг хангахад идэвх санаачлагатай ажиллаж үр дүнд хүрсэн эрчим хүчний салбарын болон тус компанийн тэргүүний, зөвлөх инженер юм.