Төрийн дээд одон, медиалаар шагнагдлаа.



Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар зарлигаар тус компанийн Техникийн бодлого төлөвлөлт, шуурхай ажиллагааны албаны дарга Цэдэндамбын Батбаатар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”–оор, Зуухан цехийн өрлөг дулаан, тусгаарлалтын засварчин Далайхүүгийн Ганбаяр, токарьчин Чулууны Эрдэнэбаатар, Цахилгаан, дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн ээлжийн дарга Оросоогийн Оюунцэцэг нар “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДИАЛЬ”-аар тус тус шагнуулав. Шагналыг Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн гардууллаа.

Нэр хүндэттэй шагналаар шагнагдсан удирдах албан тушаалтан болон ажилтнууддаа нийт хамт олны зүгээс халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!