2019 оны 2-р сарын 13-ны өдөр тус компанийн Гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, ЗУХ-ийн дарга Б.Гоёцэцэг, ахмадын зөвлөлийн дарга Ё.Сүхбаатар нар давагдашгүй хүчин зүйл болох галын түймэрийн аюулд өртөж орон гэргүй болсон ТДЦ-ийн өндөр настан Хөхөө гуайд буцалтгүй тусламжаар 5 ханатай гэр өгөв.