(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 178-182тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 860-880тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 118/59 градус, нэмэлт усны зарцуулалт 20тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2025 оны 12 сарын 15-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 110.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 139264МВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 92.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 223533Гкал ДЭХ түгээсэн байна.
Дулааны цахилгаан станц 2
2019-06-29 1553 үзсэн
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН СПОРТЫН ИХ НААДАМ БОЛЛОО

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан спортын их наадам 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын цогцолбор ордонд зохион байгуулагдлаа.

Спортын наадамд эрчим хүчний салбарын 29 үйлдвэр, компанийн баг тамирчид сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис болон биллиард гэсэн спортын таван төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Эрчим хүчний салбарын нийт албан хаагч, инженер техникийн ажилчдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих зорилготой спортын их наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар Эрчим хүчний яам, хамтран зохион байгуулагчаар “Эрчим хүчний зохицуулах хороо”, “УБДС” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХК тус тус ажилалаа. Эрчим хүчний салбарын спортын их наадамд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах цом гардан авсан бол манай баг тамирчид Эрэгтэй Сагсан бөмбөгийн тамирчид, Эмэгтэй гар бөмбөгийн тамирчид тусгай байр, Биллъяардын тэмцээний төрөлд дэд байранд шалгарсан амжилтаар тэмцээнийг өндөрлүүллээ.

Нийт оролцсон баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.