Инженер техникийн ажилтны зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа



2019 оны 10-р сарын 25-ны өдөр “Өөрийгөө өөрчилье” сэдвээр илтгэлийн уралдаан зарлаж, ИТА нарын зөвлөгөөнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан нь инженер техникийн ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, санал санаачилгыг дээшлүүлэх, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох чадварт суралцахад  үр дүнтэй ажил боллоо.  

Тэргүүн байранд “Багтаамжийн гүйдлийг хэмжих аргад үндэслэсэн автомат тохируулгатай нум унтраагч ороомог” сэдэвт илтгэл, илтгэгч ЦДХХАЦ-ийн Өндөр хүчдэл туршилт тохируулгын инженер С.Тогтохгэрэл, Дэд байранд “2018 оны зуухны зогсолтын судалгаа түүнд авсан арга хэмжээ” сэдэвт илтгэл, илтгэгч Зуухан цехийн Горимын инженер П.Баярцогт, Гутгаар байранд “Таван толгой түлш ХХК-ийн Брикет түлшний хатаалгын камерийн ашигласан уурын үлээлгийн хаягчийг конденсаци болгон ашиглах нь” сэдэвт илтгэл, илтгэгч Турбин-Хими цехийн ээлжийн дарга М.Нямбаяр нар шалгарч болзолд заасан мөнгөн шагнал өргөмжлөлөөр шагнагдлаа.