Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар зарлигаар тус компанийн Цахилгаан, дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн УЕЩ-ний жижүүрийн ахлах монтёр Санжмятавын Оюунчимэг “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДИАЛЬ”-аар шагнуулав. Шагналыг Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн гардууллаа.
Нэр хүндэттэй шагналаар шагнагдсан ажилтандаа нийт хамт олны зүгээс халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!