2019 оны 2-р сарын 26-ны өдөр Эрчим Хүчний Яамны Шинжлэх Ухаан Технологийн Зөвлөлөөр станцын үнсэн сангийн талбайд 300 мВт-ын хүчин чадал бүхий орчин үеийн дулааны цахилгаан станц байгуулах ТЭЗҮ-ийг үндэслэлийг дэмжиж баталлаа.
Ингэснээр Улаанбатар хотын баруун, баруун хойд бүсийн дулааны хангамжийн гидравлик горимын тэнцвэржилтийг хангаж, хотыгн хэрэглэгчдийг хямд, найдвартай эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ. Шинэ станц нь төмөр зам, цахилгаан, дулааны инженерийн дэд бүтцийн хувьд бүрэн шийдэгдсэн, хөрөнгө оруулалтын зардал шинээр баригдахаар төлөвлөж буй дулааны цахилгаан станцын төслүүдтэй харьцуулахад хамгийн бага байх бөгөөд байгаль орчинд ээлтэй технологийг ашиглах болно.
2018 оны 3-р сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрчим хүчний групийн Тяньжины эрчим хүчний барилга угсралтын компанитай 250-300 мВт-ын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.