Эрчим хүчний салбарын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо



2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд салбарын 19 үйлдвэр, компанийн 130 тамирчдын дунд зохиогдсон “3х3 сагсан бөмбөг”-ийн тэмцээнд эмэгтэй шигшээ багийн тамирчид /Б.Отгонсолонго, Ө.Долгорсүрэн, Д.Уранцэцэг, Б.Энхсаруул, Э.Батзаяа/ 3-р байр эзэлсэн амжилтаар тэмцээнийг өндөрлүүллээ. Мөн "ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ" тоглогчоор эмэгтэй шигшээ багийн ахлагч Б.Отгонсолонго шалгарлаа.