Компанийн ИТА-ын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө



Компанийн Инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд нийт 70 инженер техникийн ажилтан, албан хаагч нар оролцов.

Уг зөвлөгөөний зорилго нь компанийн техник, технологийн өнөөгийн байдал, өөрчлөлт шинэчлэлт, эрчим хүчний хэмнэлт, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг компанид тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах, инженерүүдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хэмнэлтийн оновчтой санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Зөвлөгөөний үеэр ШУТИС болон Удирдлагын академийн багш нарыг урьж доорх сэдвүүдээр сонирхолтой лекц, яриа хийлээ. Үүнд:

1.     “Монголын тусгаар тогтнол, түүх ёс зүйтэй  холбогдох нь” сэдвээр Удирдлагын академийн багш Т.Лхагваа

2.     “Инновацийг хөгжүүлэх нь” сэдвээр ШУТИС-ийн багш Ч.Баасандаш

3.     “Менежерийн ур чадвар ба хандлага” сэдвээр Удирдлагын академийн хүний нөөцийн удирдлагын тэнхимийн ахлах багш М.Мөнхбаяр

Тус зөвлөгөөнийг угтан компанийн инженер техникийн ажилтнуудын дунд Илтгэлийн уралдаан зарласан ба:

Ø Тэргүүн байранд -“”ДЦС-2” ТӨХК-ийн системийн автоматикийн шинэчлэл болон АЧР-2 хөтөлбөрийг сайжруулах нь” – Д.Мижиддорж /ЦТЛ-ийн эрхлэгч/

Ø Дэд байранд – “Хөргөлтийн ус хангамжийн сисемийн ашиглалт, түүнийг сайжруулах боломжууд” – Г.Амартүвшин /Турбин-хими цехийн ээлжийн дарга/

Ø Гутгаар байранд -“”ДЦС-2” ТӨХК-ийн 2015-2018 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, ТЭЗҮ-ийн дүн, түүнд хийсэн шинжилгээ” –Ч.Баасанхүү /ТБА-ны тооцооны ахлах инженер/  тус тус шалгарч, шалгарсан илтгэлээ уншиж танилцууллаа.

Мөн зөвлөгөөнд “ТЭЗҮ дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, компанид тулгамдаж буй асуудал болон цаашид хийж болох шинэ санал, санаачилгын талаар үзэл бодлоо нээлттэй илэрхийлж идэвхтэй оролцлоо.