ХАБЭА-н сургалт амжилттай болж өндөрлөлөө



“Монгол Барилга Консалтинг” ХХК-иас зохион байгуулсан “ДЦС-2” ТӨХК-ийн Инженер техникийн ажилтнуудын “Аюулгүй ажиллагаа-Биднээс эхлэнэ” сэдэвт сургалт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 13-17 цагт явагдлаа. Уг сургалтыг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны Барилгын салбарын гишүүн МУ-ын зөвлөх инженер Г.Оюун, Геологи, уул уурхайн салбарын гишүүн МУ-ын зөвлөх инженер Г.Бүлжинсүрэн багш нар зааж, сургалт маш үр дүнтэй явагдаж өндөрлөлөө.