(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 155-160тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 780-800тн/ц, даралт 8.5/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 15тн/ц-тай ажиллаж байна
Дулааны цахилгаан станц 2
2024-04-16 993 үзсэн
Ахмадуудын дундах спортын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа

Компанийн ахмадуудын дундах спортын 4 төрөлт тэмцээн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр болж өндөрлөлөө.

Ширээний теннисний тэмцээнд нийт 12 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж уралдсанаас:

Эмэгтэй төрөлд:

1-р байранд Б.Энхжаргал /ТДЦ/;

2-р байранд Я.Эрдэнэбилэг / ТДЦ/;

3-р байранд Б.Даваасүрэн /ТХЦ/;

Эрэгтэй төрөлд:

1-р байранд Б.Нацагдорж /Захиргаа/;

2-р байранд С.Батмөнх /Захиргаа;

3-р байранд Б.Хосбаяр /ТДЦ/;

Биллиардны тэмцээнд 5 тамирчин авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж

1-р байранд Ё.Сүхбаатар /Захиргаа/;

2-р байранд Д.Баярсайхан /Захиргаа/;

3-р байранд Б.Нацагдорж /Захиргаа/ ;

Дартсын тэмцээнд 23 тамирчин авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж

1-р байранд Д.Хосбаяр /ТДЦ/;

2-р байранд Ч.Эрдэнэбаатар /ЗЦ/;

3-р байранд Б.Чулуун /ТХЦ/ ;

Хөгжөөнт тэмцээнд 25 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж

1-р байранд С.Саяхүү /ЦДХХАЦ/ нар тус тус шалгарлаа.

 

Тэмцээнд оролцсон нийт ахмад тамирчдадаа баяр хүргэе.