
|
Эрхэм зорилго:
|
Алсын хараа:
|
Үнэт зүйлс:
|
|
Найдвартай эрчим хүч
Шинэ технологи
Өөдрөг амьдрал
|
Улаанбаатар хотын баруун болон баруун хойд бүсийн үндсэн дулааны эх үүсвэр, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн төв болно
|
- Чадварлаг бүтээлч инженер техникийн ажилтан, ажиллагсад
- Эрүүл аюулгүй орчин
- Эерэг хандлага, нийгмийн хариуцлага
- Зөв менежмент, багийн сэтгэлгээ
- Түүхэн замнал, уламжлал
|
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
ХАБЭА-ын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд:
- ХАБЭА-ын удирдлагын тогтолцоог Олон улсын стандартын шаардлагад нийцүүлж хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO45001:2018, Чанарын менежментийн тогтолцоо MNS OHSAS 18001:2012 стандартуудыг нэвтрүүлж хэрэгжүүлэх
- ХАБЭА-н бодлогыг удирдлагын тогтолцооны салшгүй нэг хэсэг байхаар зохион байгуулж, 3 жилд нэг удаа шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх
- Аюулыг илрүүлж, аюултай тохиолдлыг мэдээлэх системийг нэвтрүүлэх хүрээнд техникийн үзлэг шалгалтын чанарыг сайжруулах;
- Шуурхай ажиллагааны сэлгэн залгалтын үед хүний буруутай үйл ажиллагааны уламаас аваар гаргахгүй байх нөхцлийг үүсгэхгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ тасралтгүй авч хэрэгжүүлэх, сайжруулах;
- Байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуйн таатай орчныг бүрдүүлэх талаар ажилтнуудаас гаргасан санал санаачлагыг дэмжих, урамшуулах;
- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны процесс, хяналтын системийг сайжруулах
- Ажилтнуудад хэвшил болгон тогтоох мэдлэг, чадварыг дээшлүүлэхээр ХАБЭА-ийн төлөвлөгөөт сургалтыг зохион байгуулах ажилтан бүрт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сэдэвчилсэн сургалт, симуляцийг зохион байгуулах;
- ИТА, засвар, ашиглалтын ажилчдын түвшинд засвараас ажил хүлээн авах, хяналт мэдээллийн системийн мөрдөх сэдвийн дагуу мэдлэг, ур чадварыг тогтмол сайжруулах;
- Технологийн зөрчлийг хохирол багатай, даамжруулалгүйгээр тусгаарлах болон тоног төхөөрөмжийн хэвийн горимыг сэргээхэд чиглэсэн шуурхай ажиллагааны ажиллагсдын үйлдлүүдэд дүн шинжилгээ хийж, засварлан сайжруулах;
- Ажлын байрны осол, аюултай тохиолдлуудыг бууруулах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх;хөдөлмөрийн эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлсэн, хариуцлагатай компани болж, 5А зарчмыг баримтлах;
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд:
- Байгаль орчныг бохирдуулагч нөлөөллийг бууруулах – үнс, хаягдал ус, дизель, CO2 түвшин, дуу чимээний түвшин г.м;
- Байгаль орчны хамгаалах арга хэмжээг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлснээр зардлыг урт хугацаандаа багасгах;
- Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг нэмэгдүүлэх;
- Үйлдвэрлэлийн хаягдал усыг цэвэршүүлэн ашиглах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Үнсэн санг дахин ашиглах технологийн шийдлийг судалж, төсөл хэрэгжүүлэх;
Чанарын менежмент нэвтрүүлэх чиглэлд:
- Дотоод/гадаад орчинд хяналт үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг тогтоох;
- Тайлан, төлөвлөлтийн алдаанаас шалтгаалан зардал, нөөцүүдийг хэтрүүлэн зарцуулахаас сэргийлэх;
- Техникийн болон санхүүгийн үйл ажиллагааны тайлагнах, үнэлэх, дүгнэх, хянах нэгдсэн систем, стандарт бий болгох;
- Цех нэгжүүд, газар хэлтэс хоорондын уялдаа холбоог сайжруулах удирдлага хяналтын механизмыг хэрэгжүүлэх;
- Гадагшаа чиглэлд мэдээлэл солилцох процедурыг стандартжуулах;
Мэдээллийн эх сурвалж:
Нэр: Г.Мөнгөнцэцэг
Албан тушаал: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
Холбоо барих: munguntsetseg@tpp2.mn, 70172181
Чиг үүрэг: Хүний нөөц, захиргааны мэдээллийн ил тод байдлын талаарх