Техникийн нөхцөлийг дараах тохиолдолд олгоно:
- 1.0 Гкал/ц-аас доош дулааны хэрэглээтэй шинээр баригдах барилга байгууламж, өргөтгөл, шинэчлэл, ахуйн болон технологийн зориулалтаар дулаан авах, ачаалал өөрчлөх тохиолдол бүрд;
- Техникийн нөхцөлийн хүчин төгөлдөр байх хугацаанд дулаан хэрэглэх барилга байгууламжийг ашиглалтад оруулаагүй бол хугацаа дуусахаас 2 сарын өмнө сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд;
- Зураг төслийн явцад дулааны ачаалал нь техникийн нөхцөлд заасан хүчин чадлаас 20 хувиас дээш нэмэгдсэн тохиолдолд.
Техникийн нөхцөл авахад бүрдүүлэх бичиг баримт:
- Албан бичиг, өргөдөл
- Тодруулах хуудсын бүрдэл (Нэгдүгээр хавсралт)
- Барилгын байршил тогтоож, газар ашиглуулах эрх олгосон Засаг даргын захирамж, шийдвэр
- Мэргэжлийн комиссын хурлын шийдвэр, эсхүл байршлын схем
- Архитектур төлөвлөлтийн даалгавар
- Дулааны ачаалал, хэрэглээний тооцоо
- Инженерийн тооцоо, судалгаанд үндэслэсэн техник технологийн дүгнэлт
Техникийн нөхцөл олголт
- Техникийн нөхцөл олгогч нь төв магистраль болон салаа шугамын нэвтрүүлэх чадвар, дулааны чадлын нөөцийг тодорхойлон, өргөдөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор комиссын хурлаар хэлэлцэн батална.
- Техникийн нөхцөл олгохдоо холбогдох хууль, дүрэм, журмын шаардлагыг мөрдөж, холболтын цэг дээрх чадлын хязгаарын хүрээнд олгоно.
- Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлах объектод техникийн нөхцөл олгохгүй.
- Комиссын дүгнэлтийг гүйцэтгэх захирал батална.
- Хугацаа дууссан техникийн нөхцөлийг хүчингүйд тооцно.
- Техникийн нөхцөл шинээр авах болон сунгуулахад үйлчилгээний төлбөр төлнө.
- Техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа 1–3 жил байна.
Техникийн нөхцөлийн агуулга Техникийн нөхцөлд дараах мэдээллийг тусгана:
- Холболт хийх байршлын цэг, даралт, температурын үзүүлэлт
- Холболтын схем, дулааны тооцоот дээд ачаалал
- Тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэл хийх шаардлага
- Ашиглалт, аюулгүй ажиллагааны нөхцөл
- Түр холболт хийх боломж, хугацаа
- Хэмжил зүйн шаардлага хангасан дулаан хэмжих хэрэгсэл
- Шугам тавихтай холбоотой зөвшөөрлүүд
- Холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн заалт
Анхаарах: Дулааны эрчим хүчээр хангах журмын, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүний загварыг үзэх бол энд дарж нээж үзнэ үү
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээллийг энд дарж нээж үзнэ үү