(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 155-160тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 780-800тн/ц, даралт 8.5/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 15тн/ц-тай ажиллаж байна
Дулааны цахилгаан станц 2
2025-04-25 1329 үзсэн
Гамшгаас хамгаалах дадлага сургалтыг зохион байгуулав.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 116 дугаар ангийн дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн Гамшгаас хамгаалах дадлага сургалтад нийт ажилтнуудыг 2025 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд хуваарийн дагуу хамруулав. Дадлага сургалтаар гамшгийн тухай танилцуулга хичээл, анхны тусламж, утаа, гал, газар хөдлөлтийн аюулаас хэрхэн хамгаалах аргазүйн дадлага сургалтыг хийж гүйцэтгэв.

Дээрх дадлага сургалтад 281 ажилтнаас 244 ажилтан хамрагдсан ба сургалтын ирц 86,8%-ийн гүйцэтгэлтэй байна. (Ээлжийн амралттай 14, өвчтэй 9, чөлөөтэй 5, ажлаас гарсан 1, сургалтад 1, хамрагдаагүй 7 ажилтан тус тус байна.)

Захиргаа удирдлагын хэлтэс

2025.04.25