(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 155-160тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 780-800тн/ц, даралт 8.5/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 15тн/ц-тай ажиллаж байна
Дулааны цахилгаан станц 2
2024-03-06 1086 үзсэн
Дотоодын цэргийн 05-р ангитай "Хамгаалалтын гэрээ"-г үзэглэлээ

Дотоодын цэргийн 05-р ангийн хамгаалалтад байдаг Улсын онц чухал объектуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж 2024 оны "Хамгаалалтын гэрээ"-г байгуулах арга хэмжээ 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар “ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү,  “ДЦС-4" ТӨХК -ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг, “ДЦС-3" ТӨХК” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар,  Цөмийн энергийн комиссын ажлын албаны Тамгын газрын дарга Б.Баатарцогт, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн захирал, Ө.Гэрэлмаа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн даргын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч, Б.Амгаланбаяр, “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энх-Амар, Гадаадын иргэн харьяатын газрын Захиргааны удирдлагын газрын дарга, И.Баатархүү нарын 22 албан тушаалтан оролцож  "Хамгаалалтын гэрээ"-г үзэглэлээ.

Хамгаалуулагч байгууллагын удирдлагуудад Улсын онц чухал объектуудын хамгаалалтын найдвартай байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, технологийн дэвшлийг үүрэг гүйцэтгэлд нэвтрүүлэх, өнгөрсөн  онд байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэгт авч хэрэгжүүлсэн ажил, 2024-онд хамтран авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо.