Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 3-р сарын 07-ны өдрийн 84-р тоот тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам"-н 4.1 дэх заалтын дагуу "ДЦС-2" ТӨХК, "ДЦС-3" ТӨХК-ийн шинэ төлөөлөн удирдах зөвлөлийг 2026 оны 5-р сарын 13-ны өдрийн Эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор сонгон баталгаажуулав. Тогтоолын хавсралтад дараах нэр бүхий гишүүд томилогдов. Үүнд:
- ТУЗ-ИЙН ДАРГА - ХАЛИК БЕКБОЛАТ
- ТУЗ-ИЙН ГИШҮҮН - ПҮРЭВЖАВ ДАВААНЯМ
- ТУЗ-ИЙН ГИШҮҮН - ДАЛАЙН ТӨРТУЛГА
- ТУЗ-ИЙН ГИШҮҮН - АМИНДАВАА МОЛОР
- ТУЗ-ИЙН ГИШҮҮН - ДАВААСАМБА ДЭЛГЭРМАА
- ТУЗ-ИЙН ГИШҮҮН - БАТМӨНХ ПУНЦАГБАЛЖИР
- ТУЗ-ИЙН ГИШҮҮН - ПҮРЭВЖАВЫН ДАВААНЯМ
- ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН - ДАВАА ГАНБАЯР
- ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН - АГВААНДАРЖАА БААСАНЖАВ
- ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН - ДАШ БАССАЙХАН
Шинэ төлөөлөн удирдах зөвлөлийн анхны хурал 2026 оны 6-р сарын 26-ны өдөр "ДЦС-2" ТӨХК-ийн сургалтын танхимд болж өндөрлөлөө.

Мэдээллийн эх сурвалж:
Нэр: Г.Мөнгөнцэцэг
Албан тушаал: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
Холбоо барих: munguntsetseg@tpp2.mn, 70172207
Чиг үүрэг: Хүний нөөц, захиргааны мэдээллийн ил тод байдлын талаарх