(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 155-160тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 780-800тн/ц, даралт 8.5/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 15тн/ц-тай ажиллаж байна
Дулааны цахилгаан станц 2
2024-08-16 1148 үзсэн
Эрчим хүчний ажилтны өдрийн баяр наадам сайхан болж өндөрлөлөө

Эрчим хүчний ажилтны өдрийн баяр наадам 08 дугаар сарын 16-ны өдөр  “Кубейтын ам”-нд зохион байгуулагдлаа. Баяр наадмыг шагайн харваа, үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдаанаар зохион байгуулж байгууллагын аваргуудаа тодруулж шагналаа.

Шагайн харваа

1-р байр, алтан медаль Аж ахуйн хэлтсийн жолооч О.Батзаяа;

2-р байр, мөнгөн медаль ТДЦ-ийн нүүрс түрдэг тракторчин О.Эрдэнэ-Очир ;

3-р байр, хүрэл медаль ТХЦ-ийн турбины машинч Э.Загд;

Сурын харваа /эмэгтэй/

1-р байр, алтан медаль-ЗЦ-ийн зуухны машинч Ө.Болормаа;

2-р байр, мөнгөн медаль-ЗЦ-ийн зуухны машинч Б.Отгонсолонго;;

3-р байр, хүрэл медаль-СБХ-ийн нягтлан бодогч Д.Сувданчимэг;

Сурын харваа /эрэгтэй/

1-р байр, алтан медаль-ТДЦ-ийн тоноглолын засварын слесарь Ж.Баярмагнай;

2-р байр, мөнгөн медаль-ЗЦ-ийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчин Д.Балжинням;

3-р байр, хүрэл медаль-ЗЦ-ийн цахилгаан ба хийн гагнуурчин Ц.Наран-Очир;

Хүчит бөхийн барилдаан

1-р байр, алтан медаль Зуухан цехийн Зуухны машинч Б.Жүгдэррагчаа;

2-р байр, мөнгөн медаль ТДЦ-ийн цехийн дарга М.Энэрэлт;

Шөвөг, хүрэл медаль ТДЦ-ийн нүүрс түрдэг тракторчин Д.Нурлаан;

Шөвөг, хүрэл медаль .ЦДХХА-ийн ДХАЦ-ийн засварын слесарь Г.Өнөрбаатар нар тус тус  шалгарлаа.

            Эрчим хүчний өдрийг тохиолдуулан Алтан гадас одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медаль-1 Эрчим хүчний тэргүүний ажилтнаар 9, ЭХЯ-ны “Жуух бичиг”-ээр 10 ,МЗХ-ны Хөдөлмөрийн алдар-1 МЗХ-ны “Тэргүүний залуу” ажилтнаар 7, компанид 20, 25, 30 жил ажилласан ажилтанг тус тус мөнгөн шагналаар шагнасан байна.