(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 170-175тн/ц, Цахилгаан ачаалал 20/21МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 850тн/ц, даралт 9.0/2.5ата, температур 114/58 градус, нэмэлт усны зарцуулалт 25тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2026 оны 02 сарын 23-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 105% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 24404 MВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 107% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 74246 Гкал ДЭХ түгээсэн байна. ДХЦЭХ 13.5% төлөвлөгөөнөөс 0.12% хэмнэлттэй байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2025-01-17 1854 үзсэн
"ДЦС-2" ТӨХК ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлж эхэллээ

Манай хамт олон Олон улсын ISO45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”-ны стандартыг нэвтрүүлэх ажлыг “Монголын стандарт, чанарын хүрээлэн” НҮТББ-тай хамтран 2024 оны 06-р сарын 15-ны өдрөөс эхлүүлэн 2024 оны 12-р сарын 23-ны өдөр хүртэл гүйцэтгэж дууссан. Тус стандартын баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж гэрчилгээ авахаар ажиллаж байна.

Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын бодлого

            Эрүүл, аюулгүй хөдөлмөрлөх зорилгоор ISO45001:2018 ХЭМАБ-ын менежментийн тогтолцоог нэвтрүүлж хүнээ дээдлэн, ажилтнуудын тэгш оролцоог хангаж, аюулыг арилган, эрсдэлийг бууруулж, хууль тогтоомжийг чандлан сахиж, менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан, үйлдвэрлэлийн осолгүй байгууллага байх зорилттойгоор ажиллана.