Толгойтын цахилгаан станцыг 1958 оны 12 дугаар сраын 29-ний өдөр БНМАУ ба БНХАУ-ын засгийн газруудын хооронд байгуулсан гэрээний дагуу барьж байгуулах ажил 1960 оны 03 дугаар сараас эхэлж, 1961 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19:20 минутанд залгаж Толгойтын мах комбинат, тоосгон заводод анхны цахилгаан гүйдлийг өгчээ. БНХАУ-ын зээл тусламжаар 18 сарын дотор барьсан энэхүү станцыг 1961 оны 12 дугаар сарын 28-ны өдөр уг станцыг хүлээн авах комиссын даргаар БНМАУ-ын АУЯ-ны сайд П.Дамдин комиссын орлогч бөгөөд ажлын группийн даргаар АИХ-ын депутат, цахилгаан ашиглалт монтажын газрын ерөнхий инженер Я.Намсрай нар ажилласан байдаг. Тухайн үеийн төгрөгийн ханшаар 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
ЗХУ-ын тусламжаар 1969 онд БКЗ-75-39 ФБ хоёр зуух болон ПТ-12-35-10 турбин бүхий өргөтгөлийн хэсгийг ашиглалтад оруулснаар суурилагдсан хүчин чадал 24 МВт болж нэмэгдсэн. Өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд улс төрийн товчооны гишүүн Д.Майдар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Улмаар Улаанбаатар хотын дулааны хэрэгцээг хангах зорилгоор 1981 онд цахилгаан үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлыг 21 МВт болгон хожим өөрчилжээ.
Цахим хуудас таньд шаардлагатай мэдээ, мэдээллийг агуулж байна уу?
87%
3%
9%
1%
2019 © Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан болно.