1961 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 19 цаг 20 минутанд залгаж Толгойтын Мах комбинат, Тоосгон заводод анхны цахилгаан гүйдлийг өгчээ.
1961 онд 0,4 кВ-н I ХБ , 1969 онд өргөтгөлөөр 0,4кВ-ын II ХБ ашиглалтанд орсон бөгөөд 2016-2021 оны хооронд 0,4кВ-ын I,II ХБ-ийг бүрэн шинэчлэсэн. Мөн ДХТР-Р№0,1,3 тосон трансформаторууд, ДХТР-Р№4,7-г 800-1000кВа хуурай трансформатороор сольж хүчин чадлыг нэмэгдүүлж бүрэн шинэчилж суурилуулсан
1964 онд Нийслэлийн 1 дүгээр цахилгаан станцтай 35 кВ –ын, 1967 онд Дархан хотын ДЦС –тай 110 кВ –ын цахилгаан дамжуулах хос шугамаар холбогдож төвийн эрчим хүчний системийн суурийг тавив.
1969 онд ЗХУ-ын тусламжаар БКЗ-75-39 ФБ хоёр зуух, ПТ-12-35-10 турбин бүхий өргөтгөлийн хэсгийг ашиглалтанд оруулснаар суурилагдсан хүчин чадал 24 МВт болж нэмэгдсэн.
2001 онд Зуух №1,3 / ТС-35-39 /-ыг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний институтын эрдэмтэн, инженерүүдийн хамт нүүрсийг усан хөргөлттэй тавцан дээр шатаах дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр 1961 онд суурилагдсан ул ширэмт зуухны ашиглалт сайжирч зуухны АҮК-ийг 28 хувиар дээшлүүлж ашиглалт, засварын зардлыг бууруулав
2012 онд ТС-35-39 зуух №1-ийн үнс барих батерейн циклоны ажиллагааны онцлогоос шалтгаалан утааны хийтэй хамт хаягдах үнсний хэмжээ их байсан юм. Үнс барих батарейт циклоныг уутат шүүлтүүрээр сольсноор агаарын бохирдлыг бууруулах үндэсний стандартын шаардлагыг хангах нөхцөл бүрдсэн. Уутат шүүлтүүрийн АҮК нь өндөр ба 99-с дээш хувиар агаарт утааны хийтэй хаягдах тоосонцорыг барих хүчин чадалтай бөгөөд хүрээлэн байгаа орчинд нөөөлөх сөрөг нөлөөллийг бууруулж мөрдөж байгаа стандартыг хангах хэмжээнд хүргэв.
2013 онд 800 м3/ц бүтээмжтэй 90 м напортой сүлжээний хувьсах хурдны насос 1 иж бүрдэл, 100 м3/ц бүтээмжтэй 40 м напортой сүлжээний нэмэлт усны хувьсах хурдны насосыг иж бүрдлийн хамт шинээр суурилуулах, дулааны сүлжээний нэмэлт усны деаэраторын бүтээмжийг 100 тн/ц хүртэл нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн ба өнөөг хүртэл хэвийн горимоор ашиглаж байна. Эдгээр дулаан хангамжийн тоноглолуудыг шинэчилж өөрчилснөөр дулааны сүлжээний ачааллаас хамааруулан сүлжээний усны насосны ачаалал, цахилгаан эрчим хүчний хэрэглээг оновчтой зохицуулах нөхцөл бүрдэв.
2013 онд 35 т/ц бүтээмжтэй шинэ зуух, Турбин №2 /Р4 маркийн эсрэг даралтын 4 МВт-ын хүчин чадалтай/-ыг шинэчилж, N-6 маркийн 6 МВт-ын хүчин чадалтай конденсацийн шинэ турбиныг туслах тоноглолын хамт иж бүрнээр нь суурилууллаа. Ингэснээр станцын уур боловсруулах чадал анхны төслийн хэмжээнд хүрч жилд түгээх цахилгаан эрчим хүч үйлвэрлэлтийг 160 сая кВт.ц-т хүргэж үндсэн тоноглолын бэлэн байдал найдвартай ажиллагааг хангагдлаа.
2013 оноос БКЗ-75-39ФБ маркийн завсрын бункертэй агаарын хатаалгатай тоос бэлтгэх систем бүхий Зуух №4,5-ын галын хотлын шаталтын процессийг системийн хэмжээнд цоо шинээр Эрчимжсэн буцламтгай давхаргат галын хотол бүхий энерги технологид шилжүүлэх ажлыг ОХУ-ын №142005 дугаарын патентын гэрчилгээг эзэмшигч “Бийскэнергомаш” компанийн эрдэмтэн, инженерүүдийн зураг төслөөр амжилттай хийж хэрэгжүүллээ. Ингэснээр зуухнуудын хэрэглэсэн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ 30 хувиар буурч, найдвартай ажиллагааны түвшин 25 хувиар нэмэгдсэн. Мөн байгаль орчинд хаягдах хорт хийн хэмжээг монгол улсад мөрдөгдөж байгаа стандартад хүргэв.
2014 онд 35 кв-ын ил хуваарилах байгууламж, 6 кв-ын ерөнхий хуваарилах байгууламжийн шинэчлэлээр 35 кв-ын 4ш таслуур, 10000 кВа-ын холбооны трансформатор 1ш, 6кв-ын 3 секц бүхий 54 самбараас бүрдэх хуваарилах байгууламж иж бүрэн, нум унтраах автомат реактор реле хамгаалалтын хамт бүрэн шинэчлэгдсэн. Цахилгаан тоноглолын шинэчлэлт хийгдсэнээр станцын найдвартай ажиллагаа нэмэгдэж, аваарын нөхцөлд системийн хэмжээнд станц бие даан ажиллах чадвар сайжрав.
2015 онд анх тавьснаас хойш ашиглаж байсан ПТ-12-35/10 турбины тохируулгын блокыг шинээр иж бүрнээр нь сольсны дүнд турбины эдийн засгийн болон техникийн үзүүлэлтүүд сайжирч, найдвартай ажиллагаа хангагдав.