(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К2, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 190-195тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 955тн/ц, даралт 9.1/2.5ата, температур 122/58 градус, нэмэлт усны зарцуулалт 18тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2026 оны 01 сарын 31-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 105.2% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 14262 MВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 105.7% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 48715 Гкал ДЭХ түгээсэн байна. ДХЦЭХ 13.14% төлөвлөгөөнөөс 1.07% хэмнэлттэй байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

Ахмадын зөвлөл

 Ахмадын зөвлөлийн тэргүүлэгчид

96cd8ea0-9d99-4aeb-9194-521976747a22.jpg

“ДЦС-2” ТӨХК Ахмадын зөвлөлийн танилцуулга

Анх 1988 онд Ж.Буянхишиг даргатай компанийн ахмадын зөвлөл нь байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд өдгөө 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо компанийн ахмадын бүртгэлд 209 ахмад бүртгэлтэй бөгөөд Ахмадын зөвлөлийн даргаар Б.Нацагдорж, тэргүүлэгчээр А.Болдбаатар, Д.Алтанцэцэг, Д.Алтанчимэг, Я.Эрдэнэбилэг, Л.Ангараг нар нь ахмадуудын нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг тасралтгүй сайжруулах бодлого баримтлан Монгол улсын хууль тогтоомж, Компанийн Хамтын гэрээ, хэлэлцээр, дотоод журмуудыг мөрдлөг болгон ахмадуудын дунд зохион байгуулагдах төрөл бүрийн тэмдэглэлт үйл явдал, арга хэмжээг зохион байгуулах нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах үүрэгтэйгээр сонгогдон ажиллаж байна.

Компанийн ахмадууд дунд Аж үйлдвэрийн гавъяат ажилтан-5, ОХУ-ын буриадын урлагийн гавъяат зүтгэлтэн-1, Төрийн дээд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой-6, Алтан гадас одонтой-16, Хөдөлмөрийн хүндэт медаль-13, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгтэй-191 ахмад байгаагаас Монгол улсын Зөвлөх инженер-8, Мэргэшсэн инженер-10 байна.

 Ахмадын зөвлөлийн дарга Б.Нацагдорж