(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К2, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 190-195тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 955тн/ц, даралт 9.1/2.5ата, температур 122/58 градус, нэмэлт усны зарцуулалт 18тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2026 оны 01 сарын 26-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 101% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 11222 MВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 104% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 36198 Гкал ДЭХ түгээсэн байна. ДХЦЭХ 13.6% төлөвлөгөөнөөс 0.61% хэмнэлттэй байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

Цахилгааны эрчим хүч

2025 онд манай хамт олон цахилгаанаар жилд 147452 мВт
Цахилгааны эрчим хүч

Дулааны эрчим хүч

2025 онд манай хамт олон дулаанаар жилд 211035 Гкал
Дулааны эрчим хүч

Үйлдвэрийн хэрэгцээний уур

2025 онд манай хамт олон технологийн уураар жилд 36389 Гкал
Үйлдвэрийн хэрэгцээний уур

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Монгол улсын Эрчим хүчний салбарын ууган үйлдвэр “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК нь 1961 онд ашиглалтанд орж дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэнээс хойш өдгөө 65 дахь жилийнхээ босгонд ирээд байна.

Үе үеийн хөдөлмөрч, бүтээлч, эвсэг хамт олны хичээл зүтгэлээр тоног төхөөрөмжийн ашиглалтын цагийг уртасган салбартаа хамгийн олон жил тасралтгүй, үр ашигтай ажиллаж байгаад бид бахархдаг.

Бид үндсэн тоноглолын хүчин чадал ашиглалтыг 80 гаруй хувьд хүргэн жилд дунджаар 145 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 240 мян.Гкал дулааны эрчим хүчийг түгээж хэрэглэгчдийн тав тухтай амьдрах, ажиллах нөхцөл боломжийг хангаж байна.

Монгол улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хямд хангах боломжийг бий болгохын тулд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр компанийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдийн эрх ашгийг эрхэмлэсэн, салбарын тэргүүний хамт олон байх зорилтоо хангах болно.

 

 

 МОНГОЛ УЛСЫН ГАЛ ГОЛОМТ МӨНХӨД МАНДАН БАДРАГ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛЦ.МИНЖИНХҮҮ

Найдвартай эрчим хүч

Шинэ технологи

Өөдрөг амьдрал

Дүрст мэдээ

Зураг түүх өгүүлнэ

Хамтрагч байгууллага