“ДЦС-2” ТӨХК-ийн дэргэдэх ҮЭ-ийн хорооны товч танилцуулга
1961 онд Толгойтын дулааны цахилгаан станц анх ашиглалтанд орсноор түүнд ажиллаж буй хөдөлмөрчин ангийн сайн дурын үндсэн дээр манай Үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгуулагдаж байсан түүхтэй.
Өнгөрсөн хугацаанд тус хороог амжилттай авч явж ирсэн үе үеийн дарга нарыг дурьдах нь зүйтэй. Үүнд:
1. Г.Монхор 1961 – 1962
2 . Б.Ономоо 1962 – 1965
3. З.Дашням 1965 – 1967
4. Г.Содовжамц 1967 – 1969
5. М.Сахъяа 1969 – 1971
6. Н.Цэдэндамба 1971 – 1972
7. Б.Муураа 1972 - 1977
8. С.Гомбосүрэн 1977 - 1980
9. Д.Поолой 1980 - 1982
10. Г.Дамба 1982 - 2000
11. С.Ганболд 2000 - 2004
12. П.Гармаа 2004 - 2015
13. Э.Адъяасүрэн 2015 оноос
Өдгөө тус анхан шатны хороо нь 58 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Монголын Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагаар элссэнээс хойш даруй 23 жил болсон байна.
Энэ хугацаанд манай хороо нь 2009, 2010, 2011 онуудын "Тэргүүний ҮЭ-ийн хороо"-оор шалгарч байсан төдийгүй хорооны дарга, тэргүүлэгчид, идэвхтэн сонгуультнуудаас ҮЭ-ийн байгууллагын бүхий л эрхэм хүндтэй шагналуудаар шагнагдаж байжээ.
2015 оноос дараахь шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр хорооны үйл ажиллагааг илүү шинэлэг арга барилаар явуулж эхэлснээр анхан шатанд ҮЭ-ийн байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааг сурталчлан таниулан гишүүдийн итгэл үнэмшил, эерэг хандлагыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Манай хороо нь компанийн ажилтнуудын өндөр бүтээмжтэй ажиллах, түүнд өөрийгөө бэлтгэж хөгжүүлэх, улмаар чадвартаа таарсан хөдөлмөрийн үнэлгээг хүртэх, сайн сайхан амьдрах бололцоог буй болгохын төлөө гол чиглэлээ барин ажиллах болно.
Манай Үйлдвэрчний эвлэлийн хороо нь өнгөрсөн 58 жилийн хугацаанд хүрсэн түвшин, олсон амжилтаа бататгахын сацуу өнөөгийн нийгэм эдийн засаг, улс орны болоод хүний хөгжлийн үе шаттай зэрэгцэн Орчин цагийн ҮЭ-ийн байгууллагын үндэс суурийг тавих эрхэм зорилготойгоор ажилллаж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн:
ҮЭ-ийн хорооны дарга Э.Адъяасүрэн
Цахим хуудас таньд шаардлагатай мэдээ, мэдээллийг агуулж байна уу?
87%
3%
9%
1%
2019 © Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан болно.