Монгол улсын Засгийн газар 2021 оны 2-р сарын 23-ны өдрөөс эхлэн иргэдээ үе шаттайгаар короновирусын эсрэг вакцинд хамруулах шийдвэрийн дагуу "ДЦС-2" ТӨХК-ийн нийт ажилтнуудыг вакцинд хамруулах ажлыг зохион байгууллаа.
Тус станцын 288 ажилтан 2021 оны 3-р сарын 9,10-ны өдрүүдэд короновирусын эсрэг вакцины 1-р тунд, 274 ажилтан 4 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд 2-р тунд тус тус хамрагдав. Энэ нь нийт ажилтнуудын 87 хувийг эзэлж байна.
40 ажилтан эмчийн заалт болон бусад шалтгаанаар хамрагдаагүй байна. Цаашид хамрагдах нөхцөл нь бүрдсэн ажилтнуудыг тухай бүр вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж ажиллана.
Вакцинжуулалтыг хурдан, шуурхай. амжилттай зохион байгуулсан холбогдох яамдууд, БГД-ийн Эрүүл мэндийн төв, Нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтан, эмч, сувилагч нарт, мөн вакцинд идэвхтэй хамрагдсан нийт ажилтнууддаа талархлаа илэрхийлье.