(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 178-182тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 860-880тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 118/59 градус, нэмэлт усны зарцуулалт 20тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2025 оны 12 сарын 15-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 110.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 139264МВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 92.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 223533Гкал ДЭХ түгээсэн байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2025-04-16 1309 үзсэн
“Нийт ажилтнуудын ХАБЭА-н сургалт” зохион байгуулагдав.

Нийт ажилтнуудын  ХАБЭА-н сургалтад ХАБЭА-н тухай хууль, ерөнхий ойлголт, ХАБЭА-н эрх үүргийн хуваарилалт, ХАБЭА-н соёл, төлөвшилт, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөх нь, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, ослын дараах нөхөн олговор олгох процедур, Ажлын байран дахь аюул эрсдэлийн ялгаа, түүнийг илрүүлэх арга зам, хувь хүний хандлага ажлын байрны осол гэмтэлд нөлөөлөх нь, Ажлын байранд ХАБЭА-н хяналт зохион байгуулах аргачлал зэрэг сэдвээр МУ-ын зөвлөх инженер, ХАБЭА-н зөвлөх багш Н.Очирбат, ХАБЭА-н сургагч багш, ISO 45001:2018 стандартын дотоод аудитор Д.Цэвэгдорж, ХАБЭА-н зөвлөх мэргэжилтэн, ISO 45001:2018 стандартын тэргүүлэх аудитор Д.Мөнхбат нар сургалтыг удирдаж явуулав. Сургалтын хөтөлбөрийн дараа мэдлэг бататгах тестийн шалтгалтыг авч, “Ажилтны ХАБЭА”-н сургалтад хамрагдсаны батламжийг гардуулсан байна.

Удирдах ажилтнууд болон ИТА нарын ХАБЭА-н сургалтад ХАБЭА-н тухай хууль, эрх үүргийн хуваарилалт, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, ослын дараах нөхөн олговор олгох процедур, Ажлын байран дахь аюул эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, эрсдэлийн үнэлгээг ажлын байранд ашиглах арга зүй, Ажлын байранд ХАБЭА-н хяналт зохион байгуулах аргачлал зэрэг сэдвүүдээр " ХАБЭА-н зөвлөх мэргэжилтэн, ISO 45001:2018 стандартын тэргүүлэх аудитор Д.Мөнхбат сургалтыг зохион байгуулав. Мөн  ISO 45001:2018 стандартад нийцүүлсэн байгууллагын ХАБЭА-н бичиг баримтыг бүрдүүлэхийн ач холбогдол, ослын судалгаа хийх аргазүйн дадлага ажлыг хийж гүйцэтгэв.

“Нийт ажилтнуудын ХАБЭА-н сургалт”, Удирдах ажилтнууд болон ИТА-уудын  ХАБЭА-н сургалтад 284 ажилтнаас давхардсан тоогоор 260 ажилтан хамрагдсан ба сургалтын ирц 91,5%-ийн гүйцэтгэлтэй байна. (Ээлжийн амралттай 11, өвчтэй 6, чөлөөтэй 7, ажлаас гарсан 2 шалтгааны улмаас тус тус сургалтад хамрагдаагүй байна.)