(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 155-160тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 780-800тн/ц, даралт 8.5/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 15тн/ц-тай ажиллаж байна
Дулааны цахилгаан станц 2
2022-05-20 1486 үзсэн
Ажлын байрны үзэсгэлэн яармагт амжилттай оролцлоо

ШУТИС дээр 2022 оны 5 дугаар сарын 18-нд зохиогдсон Ажлын байрны үзэсгэлэн яармагт ”ДЦС-2” ТӨХК-ийн ЗУХ-ээс амжилттай оролцож компаниа суртчилж, оюутан залуучуудад мэдээлэл түгээж нээлттэй ажлын байрны талаар танилцуулга хийж ажиллаа. ЭХС-ийн төгсөх курсийн зарим оюутнуудаас боловсон хүчний нөөцөд анкет бөглүүлж бүртгэлээ. Ажлын байрны үзэсгэлэн яармагт “ДЦС-3” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК зэрэг болон бусад салбарын олон байгууллага, компанууд оролцож мэдээллээ танилцууллаа.