Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө



       “ДЦС-2” ТӨХК-ийн нэрэмжит Эрчим хүчний салбарын ахмадуудын дундах Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болж өндөрлөлөө. Тэмцээнд 11 байгууллагын 27 тамирчин оролцов.

Тэмцээнд эмэгтэй 9 тамирчин 3 зоонд хуваагдан хурд хүч, авхаалж самбаагаа сорьж уралдсанаас “А” зооноос Г.Энхжаргал /”ДЦС-4” ТӨХК, /Т.Ариунаа /”ДЦС-3” ТӨХК/, “В” зооноос Д.Сувд /”Дархан ДЦС” ТӨХК/, Д.Цэнддугар /”Дархан ДС” ТӨХК/, “С” зооноос Д.Оюунцэцэг /”Эрдэнэт ДЦС” ТӨХК/, Уртнасан /”ЦДҮС” ТӨХК/ нар тус тус зооноос шалгарав.

Д.Оюунцэцэг /”Эрдэнэт ДЦС” ТӨХК/, Д.Сувд /”Дархан ДЦС” ТӨХК/, Г.Энхжаргал /”ДЦС-4” ТӨХК нар эхний 3 байрын төлөө өрсөлдөж:

1-р байранд Д.Оюунцэцэг /”Эрдэнэт ДЦС” ТӨХК/,

2-р байранд Д.Сувд /”Дархан ДЦС” ТӨХК/ ,

3-р байранд Г.Энхжаргал /”ДЦС-4 ТӨХК”/ нар тус тус шалгарав.

Тэмцээнд эрэгтэй 18 тамирчин 4 зоонд хуваагдан хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдсанаас “А” зооноос В.Гүрүүтав /”ДЦС-4” ТӨХК/, Д.Ёндон /”ДЦС-2” ТӨХК/, “В” зооноос Д.Даваасамбуу /”Дархан ДС” ТӨХК/, Р.Сүхпүрэв /”ДЦС-3” ТӨХК/, “С” зооноос Г.Сүхболд /”Дархан ДЦС” ТӨХК/, С.Дөрвөлжин /”ДЦС-4” ТӨХК/, “D” зооноос Г.Гонгоржав /”УБЦТС” ТӨХК/, Г.Нямсүрэн /”ДЦС-3” ТӨХК/ нар зооноос тус тус шалгарав. Г.Гонгоржав /”УБЦТС” ТӨХК/, Д.Даваасамбуу /”Дархан ДС” ТӨХК/, Г.Сүхболд /”Дархан ДЦС” ТӨХК/, В.Гүрүүтав /”ДЦС-4” ТӨХК/ нар эхний 3 байрын төлөө өрсөлдөж:

1-р байранд Г.Сүхболд /”Дархан ДЦС” ТӨХК/,

2-р байранд Г.Гонгоржав /”УБЦТС” ТӨХК/,

3-р байранд В.Гүрүүтав /”ДЦС-4 ТӨХК”/ нар тус тус шалгарлаа.

Ширээний теннисний хосын төрөлд нийт 7 хос тамирчин оролцсоноос Г.Сүхболд, Д.Сувд /”Дархан ДЦС” ТӨХК/, В.Гүрүүтав, Г.Энхжаргал /”ДЦС-4” ТӨХК/, Б.Нацагдорж, Р.Цэрэнсодном /”ДЦС-2” ТӨХК/, Д.Оюунцэцэг, А.Бямбадорж /”Эрдэнэт ДЦС” ТӨХК/ нар тус тус шалгаран өрсөлдсөнөөс:

1-р байранд Д.Оюунцэцэг , А.Бямбадорж /”Эрдэнэт ДЦС” ТӨХК/

2-р байранд Г.Сүхболд, Д.Сувд /”Дархан ДЦС” ТӨХК/

3-р байранд В.Гүрүүтав, Г.Энхжаргал /”ДЦС-4” ТӨХК/ нар тус тус шалгарлаа.

Нийт багийн дүнгээр 6 оноогоор “Дархан ДЦС” ТӨХК-ийн ахмадууд шилжин явах цомын эзнээр 2 дахь жилдээ шалгарав.

Тэмцээнд оролцсон нийт ахмад тамирчдадаа баяр хүргэж, талархал дэвшүүлье.