2019 оны 10 дугаар сарын 07 ны өдөр “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын хурлын зааланд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга нээж үг хэлсэнээр эхэлсэн юм. Хөтөлбөрийн дагуу Эрчим хүчний бодлого чиг хандлага, ЭХС-ын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, Салбарын ажил мэргэжлийн лавлах, стандарт боловсруулах ач холбогдол сэдвүүдээр ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, ЭХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Батгэрэл, МАОЭНХ-ны захирал А.Ганбаатар, ЭХХТ Сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга М.Отгонням нар илтгэл хэлэлцүүллээ.
Мөн ЭХЗХ-ноос жишиг хүний нөөцийн бодлогын талаар хүний нөөцийн аудитор О.Батгэрэл салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулж байгаатай холбогдуулан илтгэл тавьлаа.
Уг зөвлөгөөнөөp Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого,Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр /2018-2023/-ийн хүрээнд хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хангах, салбарын ажиллагсдыг давтан сургах мэргэшүүлэх сургалтын журмыг хэрэгжүүлэхэд сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын ажил мэргэжлийн лавлах боловсруулах батлуулах, техник технологийг шинэчлэх, сургалтын чанар, мэргэжлийн боловсрол сургалтын стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж 6 чиглэл зөвлөмжүүдийг баталлаа
Манай компаниас тус зөвлөгөөнд Гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, Захиргаа удирдлагын хэлстийн ахлах мэргэжилтэн Д.Алтантуяа, Сургалтын мэргэжилтэн Ц.Эрдэнэбат, Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Нямсүрэн нар оролцлоо.