ЯВГАН АЯЛАЛ-2020 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ



Компанийн явган аяллын тэмцээн 2020 оны 9-р сарын 18-ны өдөр “Хар усан тохой”-д амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 5 нэгжийн 5 баг тамирчид, хөгжөөн дэмжигчид 5 км-ийн алхалт хийж, үүргэвчний үзлэг, уулын оргил булаалдах, луужин ашиглаж нуувч илрүүлэх, газрын зураг дээр байршил зай тодорхойлох, хөгжилтэй буухиа, багийн ахлагч нарын дундах тэмцээн, хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулав.
Баг, тамирчдын дундах тэмцээнд хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцож:
1-р байр ЦДХХА цех
2-р байр Зуухан цех
3-р байр Турбин-хими цехийн баг тамирчид тус тус байр эзлэв.
Тэмцээндээ амжилттай оролцсон нийт баг тамирчид болон хөгжөөн дэмжигчдэдээ баяр хүргэж, ажлын амжилт хүсье.