“НИЙТ АЖИЛТНЫ ХАБЭА”-Н СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.



Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хүрээнд “Нийт ажилтны ХАБЭА”-н сургалтыг хаврын сургалтын үргэлжлэл, мэдлэгийг бататгах хэлбэрээр 2025 оны 10 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгууллаа.

Дээрх сургалтад ХЭМАБ-н эрсдэлийн менежментийн зарчмууд, ач холбогдол, Аюул эрсдэлийн менежментийн арга хэрэгсэл, Аюул, түүний төрлүүд, Эрсдэлийн үнэлгээ, Эрсдэлийг бууруулах аргачлалууд, түүнийг хэрэгжүүлэх арга зүй зэрэг сэдвээр ISO 45001:2018 стандартын тэргүүлэх аудитор, МУ-ын ХАБЭА-н зөвлөх мэргэжилтэн Д.Мөнхбат сургалтыг удирдаж явуулав.

Сургалтаар мэдлэг бататгах дадлага ажлыг гүйцэтгэж, түүнийг хэлэлцэх, дүгнэх зарчмаар явагдсан ба сургалтын төгсгөлд “Нийт ажилтны ХАБЭА”-н сургалтад хамрагдсаны батламжийг гардуулсан байна.

“Нийт ажилтны ХАБЭА”-н сургалтад 275 ажилтнаас 242 ажилтан хамрагдсан ба сургалтын ирц 88%-ийн гүйцэтгэлтэй байна. (Ээлжийн амралттай 11, өвчтэй 2, чөлөөтэй 1, тасалсан 15, сургалттай 4 шалтгааны улмаас тус тус сургалтад хамрагдаагүй байна.)

ЭЕРЭГ АЖИЛТНЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ.

Захиргаа удирдлагын хэлтэс