Эрчим хүчний сайд Н.Тавинбэх компанийн үйл ажиллагаатай танилцлаа



Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2020.11.03-ны өдөр компанийн үйл ажиллагаа болон өвлийн бэлтгэл хангах ажилтай танилцсан юм. Энэ үеэр нийт ажилчдад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Үүний дараагаар ажилчдын асуултад нээлттэй хариулж, тэдний санал хүсэлтийг сонссон юм. Инженер техникийн ажилтнуудын дэвшүүлсэн санал санаачилга, оюуны өмчийг дэмжих бодлогыг сайжруулах, төрийн оролцоотой үйл ажиллагааг хялбаршуулах, ажилчдын санал хүсэлтийг сонсон ажиллах зэрэг болон өөр олон санал хэлж байлаа. Сайд Н.Тавинбэх дээрх асуултад нэг бүрчлэн хариулт өгч, шинэ санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн Эрчим хүчний яамны үүд хаалга хэн бүхний хувьд ялангуяа салбарын ажилчдад үргэлж нээлттэй байгууллага гэдгийг тодотгосон юм.