Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
1. “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай” хуулийн 7 дугаар зүйл, “Монгол Улсын Засгийн Газрын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, “Татварын Ерөнхий хууль”-н 55.2.7, 56.1-д заасан заалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр заасан. Манай компани тус тогтоолын холбогдох заалтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
2. “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан тус компаниас “КОВИД-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, байгууллагын ажилтнуудыг хамгаалах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, үйлдвэрлэлийн хэвийн, тасралтгүй, аваар сааталгүй ажиллах төлөвлөгөөг тус тус боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Улмаар Гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/115 дугаар тушаалын дагуу 24 цагаар ажиллах Хариуцлагатай жижүүрийн хуваарийг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хариуцлагатай жижүүр нь Эрчим хүчний яамны “Шуурхай жижүүр”-т холбогдох мэдээ мэдээлийг заасан цагт, тухай бүр мэдээлж байна.