Найдвартай эрчим хүч

Өөдрөг амьдрал

Захирлын мэндчилгээ

Монгол улсын Эрчим хүчний салбарын ууган үйлдвэр “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК нь 1961 онд ашиглалтанд орж дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэнээс хойш өдгөө 63 дахь жилийнхээ босгонд ирээд байна.

Үе үеийн хөдөлмөрч, бүтээлч, эвсэг хамт олны хичээл зүтгэлээр тоног төхөөрөмжийн ашиглалтын цагийг уртасган салбартаа хамгийн олон жил тасралтгүй, үр ашигтай ажиллаж байгаад бид бахархдаг.

Бид үндсэн тоноглолын хүчин чадал ашиглалтыг 80 гаруй хувьд хүргэн жилд дунджаар 140 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 230 мян.Гкал дулааны эрчим хүчийг түгээж хэрэглэгчдийн тав тухтай амьдрах, ажиллах нөхцөл боломжийг хангаж байна.

Монгол улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хямд хангах боломжийг бий болгохын тулд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр компанийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдийн эрх ашгийг эрхэмлэсэн, салбарын тэргүүний хамт олон байх зорилтоо хангах болно.

 

 

 МОНГОЛ УЛСЫН ГАЛ ГОЛОМТ МӨНХӨД МАНДАН БАДРАГ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛЦ.МИНЖИНХҮҮ

Цахилгааны эрчим хүч

Хүчин чадал: Цахилгаанаар 142,46*10 кВт/цаг

Дулааны эрчим хүч

Хүчин чадал: Халуун усаар өгөх дулаан 158,83 Гкал/жил

Үйлдвэрийн хэрэгцээний уур

Хүчин чадал: Технологийн уур 278,17 Гкал/жил

Tweets by @energy_gov_mn

Дүрст мэдээ



Зураг түүх өгүүлнэ



Хандалт

Өнөөдөр 311
Өчигдөр 5516
Нийт 2508828

Хамтрагч байгууллага