“Краны бүрэн бүтэн байдал, краны ачаа шилжүүлж, ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, гүүрэн болон автокраны оператор, оосорлогч дохиочны эрх олгох, сунгах сургалт”-ыг 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуваарийн дагуу тус тус зохион байгуулав.
Дээрх сургалтыг хөтөлбөрийн дагуу “MKЛ” ХХК-ийн сургалтын төвийн багш Д.Хоролсүрэн удирдаж явуулав. Сургалтад нийт 33 ажилтан хамрагдан эрх олгох, сунгах шалгалтад хамрагдан тэнцсэн байна.
Ажилтнуудын мэргэжлийн үнэмлэх, холбогдох баримт бичгийг баталгаажуулахаар “МКЛ” ХХК-ийн сургалтын төвд хүлээлгэн өгөөд байна.




Захиргаа удирдлагын хэлтэс
2026.11.18
Мэдээллийн эх сурвалж:
Нэр: Г.Мөнгөнцэцэг
Албан тушаал: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
Холбоо барих: munguntsetseg@tpp2.mn, 70172207
Чиг үүрэг: Хүний нөөц, захиргааны мэдээллийн ил тод байдлын талаарх