Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадам, Монгол Улсын төрийн далбааны өдрийг тохиолдуулан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын 7 дугаар салбартай хамтран “Туг мандуулах ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулж, хөх тэнгэртээ төрийн далбаа, станцынхаа тугийг хүндэтгэлтэйгээр мандууллаа.
Уг арга хэмжээнд шагналын хур бууж МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн өндөр амжилт гарган, хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан Зуухан цехийн засварын инженер И.Ядмааг ХГУТО-оор, Түлш дамжуулах цехийн засварын инженер М.Дунгаржавыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнав. Шагнал авсан ажилтнууддаа баяр хүргэж, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.








Мэдээллийн эх сурвалж:
Нэр: Г.Мөнгөнцэцэг
Албан тушаал: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
Холбоо барих: munguntsetseg@tpp2.mn, 70172207
Чиг үүрэг: Хүний нөөц, захиргааны мэдээллийн ил тод байдлын талаарх