(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К2, К3, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 185-188тн/ц, Цахилгаан ачаалал 23МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 860-880тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 120/60 градус, нэмэлт усны зарцуулалт 20тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2025 оны 12 сарын 22-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 110.5% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 160496МВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 93.1% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 232758Гкал ДЭХ түгээсэн байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2024-03-06 1180 үзсэн
Дотоодын цэргийн 05-р ангитай "Хамгаалалтын гэрээ"-г үзэглэлээ

Дотоодын цэргийн 05-р ангийн хамгаалалтад байдаг Улсын онц чухал объектуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж 2024 оны "Хамгаалалтын гэрээ"-г байгуулах арга хэмжээ 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар “ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү,  “ДЦС-4" ТӨХК -ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг, “ДЦС-3" ТӨХК” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар,  Цөмийн энергийн комиссын ажлын албаны Тамгын газрын дарга Б.Баатарцогт, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн захирал, Ө.Гэрэлмаа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн даргын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч, Б.Амгаланбаяр, “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энх-Амар, Гадаадын иргэн харьяатын газрын Захиргааны удирдлагын газрын дарга, И.Баатархүү нарын 22 албан тушаалтан оролцож  "Хамгаалалтын гэрээ"-г үзэглэлээ.

Хамгаалуулагч байгууллагын удирдлагуудад Улсын онц чухал объектуудын хамгаалалтын найдвартай байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, технологийн дэвшлийг үүрэг гүйцэтгэлд нэвтрүүлэх, өнгөрсөн  онд байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэгт авч хэрэгжүүлсэн ажил, 2024-онд хамтран авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо.