Эрчим хүчний салбарын “Эрүүл агаар-Эрч хүч” спорт явган аяллын тэмцээн 2024 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Ивэн голын хөндийд зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрчим хүчний салбарын нийт 21 үйлдвэр, компани, аж ахуйн нэгж байгууллагын баг, тамирчид оролцож, хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулав. Уг тэмцээнд “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн баг тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр 11-р байранд шалгарсан байна.
Нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэе.