(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К3, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 185-190тн/ц, Цахилгаан ачаалал 23МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 889-891тн/ц, даралт 9.0/2.4ата, температур 122/58 градус, нэмэлт усны зарцуулалт 23тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2026 оны 01 сарын 19-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 109.2% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 8598 MВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 102.3% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 25548 Гкал ДЭХ түгээсэн байна. ДХЦЭХ 13.14% төлөвлөгөөнөөс 1.07% хэмнэлттэй байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2024-09-25 1577 үзсэн
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ДОТООД АУДИТОРУУДЫН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЭХ-ний Сайдын 2024.09.12-ны А/193 тоот тушаалаар Эрчим хүчний салбарын дотоод аудиторуудын зөвлөгөөн”-ийг батлагдсан хөтөлбөрийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ДЦС-2 ТӨХК  дээр амжилттай зохион байгуулагдлаа. ЭХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Х.Бекболат, ДЦС-2 ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү нар үг хэлж уг зөвлөгөөнийн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэв.

Зөвлөгөөнд Бизкон аудит ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Отгонбаяр Төрийн өмчит компанид залилангийн аудит хийх нь, Эй Жи Ар Си консалтинг аудит ХХК-ийн Сургагч багш П.Гантуул Байгууллагын дотоод хяналтын системийг үнэлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ удаагийн зөвлөгөөн нь салбарын Дотоод аудиторуудын дунд “Нөхөрсөг тэмцээн” зохион байгуулснаараа онцлогтой байлаа. Зөвлөгөөнд нийт 24 байгууллагын 33 оролцогч хамрагдсан байна.