Компанийн Мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн дотоод сургалтын 2025 оны төлөвлөгөөний дагуу ХХ-ийн дарга Г.Хүрэлбаатар нь “Ажлын байран дахь асбестын өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт” сэдэвт сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас цехийн засварын болон холбогдох ажилтнуудад зохион байгуулав.
Дээрх сургалт нь ажлын байран дахь асбестын аюулыг таньж, илрүүлэх, асбестын нөлөөллийг бууруулах, түүнээс сэргийлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, өртөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох, бататгахад оршино.
Сургалтад 56 ажилтан хамрагдахаас 47 ажилтан хамрагдсан ба сургалтын ирц 83%-ийн гүйцэтгэлтэй байна. (Сургалтад хамрагдаагүй ээлжийн амралттай 3, өвчтэй 2, чөлөөтэй 4 ажилтан тус тус байна.)

