(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К2, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 190-195тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 955тн/ц, даралт 9.1/2.5ата, температур 122/58 градус, нэмэлт усны зарцуулалт 18тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2026 оны 01 сарын 26-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 101% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 11222 MВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 104% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 36198 Гкал ДЭХ түгээсэн байна. ДХЦЭХ 13.6% төлөвлөгөөнөөс 0.61% хэмнэлттэй байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2023-08-30 9 үзсэн
Брызгаль №3-ын засвар шинэчлэл

Станцын хэвийн, найдвартай ажиллагааг хангах, техникийн усны хэрэглээ болон зардлыг бууруулах зорилгоор Брызгаль №3-т засвар, хүчитгэлийн ажлыг 2023 онд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Засварын өмнө тус брызгалийн хойд далангийн суурийн бетон цуурч, завсраар шороо орсноос үүдэн хөрсжилт явагдаж, зэгс, замаг ногоо ургасан байдалтай байсан. Энэ нь хөргөлтийн усны чанарыг муутгаж, конденсаторын хөргөлтийн хоолой бохирдон дулаан солилцооны үр ашиг буурах, улмаар турбины эцсийн даралт буюу вакум унах эрсдэлийг бий болгож байв.

2022 онд хийгдсэн Эрчим хүчний аудитын тайланд сүүлийн жилүүдэд зуух, турбины шинэчлэлтэй холбоотойгоор хөргөлтийн усны хэрэглээ өсөж, задгай усан сан буюу брызгалийн ашиглалтын ачаалал нэмэгдсэн нь техникийн усны хэрэглээ 0.95–21.1 хувиар өсөхөд нөлөөлсөн талаар дурдсан. Иймд усны хэрэглээг бууруулах, ашиглалтын нөхцөлийг сайжруулах шаардлагатай болсон.

Энэ хүрээнд 2023 оны компанийн ТЗБАХ ХО төлөвлөгөөнд тусган Брызгаль №3-ын бетон хагарсан хэсгүүдийг бетон цутгалтаар хүчитгэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Засварын ажлын үр дүнд СКВ №1, 2, 3-ын усны зарцуулалт 2022 онд 1,440,936 тонн байсан бол 2023 онд 1,400,273 тонн болж, нийт 40,663 тонн усыг хэмнэсэн байна. Ингэснээр УСУГ-т төлөх төлбөр жилд 3.16 сая төгрөгөөр буурч, уг хэмнэлт цаашид жил бүр тогтмол үргэлжлэх боломж бүрдлээ.

Мөн брызгалийн хөрсжилт, замаг ногоо ургах, хөргөлтийн ус бохирдох зэрэг сөрөг нөлөөллүүд арилж, усны чанар сайжирснаар конденсатор болон турбины найдвартай ажиллагаа хангагдсан нь станцын ашигт ажиллагаанд бодитой эерэг нөлөө үзүүлж байна.