(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 145-147тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 510 тн/ц, даралт 8.2/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 25тн/ц-тай ажиллаж байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2024-11-30 122 үзсэн
ПВД-2-ыг шинээр суурилуулсан ажлын үр дүн

Станцын дулаан, эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор ТГ-1-ийн отборын уурыг ашиглан ПВД-2 (Өндөр даралтын халаагуур)-ыг шинээр суурилуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

ПВД-2-ыг ашиглалтад оруулснаар сүлжээнд нийлүүлэх дулааны ачаалал нэмэгдэж, отборын уурын зарцуулалт шууд хамааралтайгаар ойролцоогоор 1.1 тн-оор, харин турбины вакуум 1 орчим хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан байна.

Отборын уурын зарцуулалтын өсөлтийг вакуумын нэмэгдэлтэй харьцуулан тооцоход, Төвийн бүсийн эрчим хүчний системийн “Түлш, эрчим хүчийг хэмнэх нөөц бололцооны тухай санамж”-д зааснаар вакуумыг 1 хувиар дээшлүүлэхэд 1 кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах жишмэл түлш 2.7–3.6 граммаар хэмнэх боломжтой байдаг. Уг нормчлолд тулгуурлан тооцоход 1 кВт.ц тутамд дунджаар 3 грамм жишмэл түлш хэмнэж байна.

Мөн ПВД-2-ыг суурилуулснаар өвлийн оргил ачааллын үед 45–50 тонн тэжээлийн усыг ПВД-2-оор дамжуулан урьдчилан халааж, ТГ-3-ын үйлдвэрлэлийн болон дулаан хангамжийн уурын ачааллаас шалтгаалсан уурын хүрэлцээний дутагдлыг бууруулах, тэжээлийн усны зарцуулалтыг оновчтой болгох нөхцөл бүрдсэн юм.

Энэхүү ажлын үр дүнд станцын дулаан, цахилгаан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа сайжирч, түлш, усны хэрэглээний үр ашиг нэмэгдэн, өвлийн их ачааллыг саадгүй давах боломж хангагдлаа.